Капитал банкны дүрмийн сан нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Капитал банкны дүрмийн сан нэмэгдлээ

Төв банк дөрвөн сарын өмнө арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 2013 оны 5-р сард багтаан  16 тэрбум төгрөгт хүргэх үүрэг банкуудад өгсөн билээ.

Капитал банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл "Банкны тухай хууль" болон "Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журам"-ын дагуу дүрмийн сангаа 4,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Монголбанк хянан зохих зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Капитал банкны дүрмийн сан одоогийн байдлаар 16,5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
 Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны санхүү төлбөрийн чадвар нь дээшлэхээс гадна, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгдэж, эрсдэл даах чадвар нь сайжирдаг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж