Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Түүгээр Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Уг хөтөлбөрт бүсийн нэмэгдэл зэргийг оруулж өгөх нь зүйтэй гэж гишүүд хэлж байлаа. Гэхдээ С.Бямбацогт гишүүн бүсийн нэмэгдэл бус нөхөн олговор гэж томъёолох хэрэгтэй гэж байв. Алс хол, хүнд бэрхшээлтэй, өртөг өндөр газарт амьдарч байгаа иргэддээ өгч буй нөхөн олговор гэж үзэх хэрэгтэй гэж тэрбээр хэллээ. Шинэ төмөр замын тухай асуудал ч хөндөгдлөө. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын хэлснээр 2500 км замын ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Геологийн ажил дууссан. Хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан. Тус банктай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй юм байна.

Гишүүн С.Бямбацогтын хэлснээр Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 20 хувийг ногоон байгууламж болгох, нэг хүнд 20 м квадрат ногоон байгууламж байхаар төлөвлөх ёстой юм байна. Мөн Хархорин, Ховд, Дорнод зэрэг таталцлын төвүүдийг байгуулж, 100 мянган орон сууцны 75 мянгыг нийслэлд, 25 мянгыг орон нутагт барих ёстой, хатуу хучилттай авто замаас иаиалцлын төвүүдтйг болгоё гэсэн байр суурьтай байв.

 Д.Тэрбишдагва гишүүн шинэ хөгжлийн талын асуудлыг нэг хуульд бөөгнүүлэхээс гадна тодорхой зүйл бас байх ёстой. Гадаадын орнуудад  Киода, Шанхай гэх зэрэг хотуудыг зөв төлөвлөснөөр төвлөрлийг сааруулж чадсан. Монголд Хархориныг хэдэн жилийн өмнө ярьж байсан. Таталцлын төвүүдийг байгуулах нь зөв. Зөвхөн Улаанбаатарт шавааруулаад байх биш. Бусад хотоо хөгжүүлье гэсэн санал хэллээ.

Гишүүдийн олонхийн саналаар Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг дэмжиж байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж