Германы 10 банкны зэрэглэлийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Германы 10 банкны зэрэглэлийг буурууллаа

Германы томоохон арван банкны зэрэглэлийг өнгөрөгч лхагва гарагт олон улсын Moody агентлагаас бууруулжээ. Германы банкнуудын А1 үнэлгээг Baa1 болгон бууруулжээ.

2012 он гэхэд Германы төсвийн алдагдал 1.8 хувьд хүрэх магадлалтайг урьдчилан сануулсаар байгаа юм. Германы Засгийн газраас санхүүгийн асуудалдаа анхаарч, дорвитой арга хэмжээ явуулахгүй, баримтлах бодлого нь өнгөц байгаа тухай агентлагаас хэлжээ.

Мэдээж Евро бүсийнхний өрийн хямрал нөлөөлсөн юм. Энэ хямралаас үүдэн Германы санхүүгийн байдал нэлээд ээдрээтэй төвшинд хүрчихээд байна. Өмнө нь тус агентлагаас Германы банкны зэрэглэлийг 2010 онд бууруулж байжээ. Тухайн жилийнх нь эдийн засгийн өсөлт нь 3.7 хувьд хүрсэн бөгөөд үүнээс үүдсэн юм. Үүнээс өмнө 2008 онд дэлхий даяар санхүүгийн байгууллагууд хямралд орж, нэлээд замбараагүй байдалтай байжээ.

Дашрамд дурьдахад, Германы банк санхүүгийн салбарт өнгөрөгч дөрөвдүгээр сард томоохон залилангийн хэрэг гарсан юм. Бундесбанкны хэсэг ажилтнууд ашиглагдахаа больсон нэг, хоёртын дэвсгэртийг Хятад руу гарган, дэвсгэртээ хэвлэлтэд оруулан, буцаан эх орондоо авчран ашиглаж байсан аж. Улмаар 20 сая еврог иймэрхүү замаар залилсан байна.


Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж