Э.Бат-Үүл гишүүн шатарчдыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл гишүүн шатарчдыг дэмжжээ

Монголын өсвөрийн шатарчид өчигдрөөс эхлэн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж эхлээд байна. Бразилийн Калдас-Новас хотноо энэ сарын 17-27-нд үргэлжлэх тэмцээнд Монголын 20-иод шатарчин оролцож байгаа юм. Эдгээр шатарчдын дунд өдгөө ОХУ-д суралцаж буй сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ нарын авьяаслаг шатарчин охид багтаж буй. Өсвөрийн шатарчид ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход олон байгууллага, хамт олон, хувь хүмүүс санхүүгийн асуудалд нь тусалсан бөгөөд тэдний дунд оюуны спортод элэгтэй төрийн түшээд ч багтжээ.

УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл гэхэд л сурагчдын дэлхийн аварга А.Энхтуулыг дэмжиж, дэлхийн аваргад нүүдэл хийх боломжийг нь бүрдүүлж өгсөн гэнэ.

Дэлхийн аваргад өрсөлдөж буй Монголын өсвөрийн шатарчдыг “Мончесс” клубын эрхлэгч Ц.Батсайхан удирдаж буй. Өсвөрийн шатарчид энэ удаа швейцарь системээр есөн өрөг тоглож, аваргаа тодруулах юм. Сонирхуулахад, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс их мастер Б.Мөнгөнтуул ахлах насандаа хошой мөнгөн медаль, Д.Номин-Эрдэнэ бага насанд алтан медаль тус тус хүртэж байсан юм.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж