
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж буй “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д 14.00 цагт болох ажээ. Хэлэлцүүлэгт архины эсрэг төрийн байгууллага болон эмч, сэтгэлзүйч нар ирж илтгэл тавьж, хуулийн төсөлд үзэл санаагаа тусгаж, санал бодлоо солилцох юм байна.
Т.Маша