Ч.Насантогтох багш шинэ албанд

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Ч.Насантогтох багш шинэ албанд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох өнгөрсөн есдүгээр сард жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Түүний албыг “Алдар” спорт хороог тэргүүлж байсан аварга О.Балжиннаям сонгон шалгаруулалтаар сонгогдож авсан байгаа.

Тэгвэл жүдогийн шигшээг шавь нартаа даатгасан Ч.Насантогтох багш саяхнаас шинэ албатай болжээ. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар түүнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн албаны Улсын дасгалжуулагчийн албан тушаалд ажиллахыг санал болгожээ. Энэ нь Лондонгийн олимпийн наадамд оролцох тамирчдад заавар, чиглэл өгч, үндэсний шигшээ багт харьяалагдаж буй шигшээ багийнхны /өсвөр, залуучууд, насанд хүрэгчид/ зөвлөхөөр ажиллана гэсэн үг юм. Тэрбээр шинэ албандаа шилжээд долоо хонож байна.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж