Мон
гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр өглөө олон улсын “Чингис хаан” онгоцны буудлаас хөөрлөө.
Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар айлчилж байгаа бөгөөд айлчлал дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилнэ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон УИХ-ын хэд хэдэн гишүүн, зарим яамдын төлөөлөл багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бээжинд буугаад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзах бөгөөд Төрийн айлчлалын гол угтах ёслол нь ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Шанхай хотод болох ажээ.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Шанхай хотноо зохиогдох олон улсын Экспо үзэсгэлэнгийн нээлтэд оролцох бөгөөд БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Жилинь муж улс, ӨМӨЗО-нд зочлох юм. Тус айлчлалын үеэр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод Монголын соёлын өдрүүд зохиогдох бөгөөд Бээжин хотод Монгол Хятадын бизнесийн форум болно. Ерөнхийлөгчийг дагалдан явах бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнд Монголын 40 гаруй компанийн төлөөлөгч багтжээ.