“Occupy Wall Street” 60 хоногийн баяраа хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Occupy Wall Street” 60 хоногийн баяраа хийв

“Occupy
Wall Street”-ийн жагсагчид өчигдөр хөдөлгөөн өрнөсний хоёр сарын ойн
өдөр дахин нэгдсэн байна. Нью-Йорк хотын Бруклиний гүүрээс эхэлсэн
хөдөлгөөн нэгдсэн улсын олон хот, мужад өрнөжээ. Нью-Йоркийн санхүүгийн
дүүрэгт хоёр сарын өмнөөс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, суулт хийсэн
жагсагчдыг мягмар гаригт цагдаа нар хүчээр тарааж, майхан, генератор
болон эд хогшлыг хураан авсан юм.  Үүний улмаас жагсагчид хууль
сахиулагчдыг хууль зөрчсөн гэж шүүхэд хандсан билээ. Харин Нью-Йорк
хотын дээд шүүх “Occupy Wall Street”-ийн жагсагчдыг нийтийн эзэмшлийн
талбайд майхан сав, генератор байрлуулахыг хориглосон ч хөдөлгөөнөө
үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

“Occupy Wall Street”-ийн 200
гаруй жагсагчид өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үүдэнд цугларч,
бизнесменүүдийг дотогш ороход саад болжээ. АНУ-ын олон муж, хотод
өрнөсөн “Occupy Wall Street”-ийн хөдөлгөөний үеэр цагдаа нар 177 хүнийг
баривчилсан байна. Харин цагдаагийн таван ажилтан гэмтсэн гэнэ.
Жагсагчдыг Нью-Йоркийн оршин суугчдын зарим нь дэмжиж, зарим нь “ажил
олж хий” гэж хашгирч байсан гэнэ.

“Occupy Wall Street”-ийн
хөдөлгөөний үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж цагдаагийн
нэмэлт хүч гаргахад өдөрт дор хаяж гурван сая ам.доллар зарцуулж байгаа
талаар Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг ярьсан байна.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж