Эрээнд Дорноговийн соёлын өдрүүд эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Эрээнд Дорноговийн соёлын өдрүүд эхлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хил залгаа Монгол Улсын Дорноговь аймгийн соёлын өдрүүд эхэлж байна.

Соёлын өдрүүдийн нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр нар оролцсон байна. Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Гүө Ган, Шилийнгол аймгийн захиргааны орлогч дарга Цэцэг, ХКН-ын Эрээн хотын хорооны орлогч нарийн бичгийн дарга Оюунчимэг нар оролцжээ.  Ёслолын эхэнд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Уг арга хэмжээний үеэр эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөг, ширээний теннис, агаарын теннисийн тэмцээн,  уран зургийн үзэсгэлэн, Хятад, Монголын зохиолчдын уулзалт, “Дорноговын үдэш” урлагийн тоглолт, Хятад, Монголын жүжигчдийн хамтарсан урлагийн тоглолт болох ажээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж