Газрын тосны салбарынхан нээлттэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Газрын тосны салбарынхан нээлттэй ажиллаж байна











Газрын тосны салбарынхан өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна. Газрын тосны газар болон газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй хайгуул, олборлолтын, мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өргөнөөр оролцож, ажил үйлчилгээ болоод бараа бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна газрын тосны салбарын ерөнхий үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, өргөдөл гомдол, санал, хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэх юм.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох заавар, журмыг иргэдэд танилцуулах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүний үйл ажиллагаатай холбоотой стандарт, норм дүрмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрэнгүй сурталчлах юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж