Нүүрс хяналтгүй зөөх байгууламж бариад эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Нүүрс хяналтгүй зөөх байгууламж бариад эхэлжээ

Нүүрс тээвэрлэх туузан дамжуулагч гэх байгууламж хоёр жилийн өмнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэнгийн боомт дээр баригдаж эхэлсэн тухай нутгийн иргэд дуулгаж байна.

Туузан дамжуулагч гэдэг нь томоохон цахилгаан станц, уурхайнууд зөвхөн дотооддоо ашигладаг төхөөрөмж гэнэ. Гэтэл манайхан Хятадуудтай хамтран том оврын туузан дамжуулагчийг тээврийн хэрэгсэл маягаар хил дээр байгуулан манай нүүрсийг урагш нь гаргахаар зэхсэн нь энэ аж.

Дээрх байгууллага хэрэв ашиглалтад орвол манай улс хэдий хэр ашигт малтмал гаргаж байгаад ямар ч хяналт тавих боломжгүй болох гэнэ.

Хамгийн хачирхалтай нь туузан дамжуулагчийг ашиглах тухай хууль дөнгөж саяхнаас яригдаж байгаа бөгөөд хуулийн төсөл дэмжигдээгүй гэнэ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого"-ын төслийн "Хилийн боомтын дэд бүтцийн талаар" гэсэн бүлэгт "Хилийн боомтын дэд бүтэц нь боомт дахь гаалийн хяналтын бүс доторх авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх туузан дамжуулагч зэрэг дэд бүтцээс бүрдэх бөгөөд төрийн өмчлөлд байна" гэж тусгасан бөгөөд энэ төсөл УИХ-аас буцсан байдаг аж.

Д.Баатар

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж