Монгол “автор”-тай тогтоолд 91 орон нэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Монгол “автор”-тай тогтоолд 91 орон нэгджээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы гуравдугаар хорооны уржигдрын хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” тогтоолын төсөл хамтын зөвшилцлөөр батлагдсан байна. Уг тогтоолыг Монгол Улс жил бүр шинэчлэн батлуулдаг ажээ.

Энэ жилийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Энэ зорилгоор тогтвортой дэд бүтэц, унд, ахуйн цэвэр усны хангамжийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эмзэг байдалд нөлөөлж буй байгалийн хүчин зүйлийг багасгах, хүйсээр ангилсан статистик үзүүлэлтийг хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт өргөнөөр ашиглах, хөдөөгийн эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглах зэрэг асуудлыг тусгаж өгчээ. Мөн хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөв, үнэлгээний аргачлал бүхий жендэрт суурилсан хөдөөгийн хөгжлийн стратеги боловсруулахыг улс орнуудын Засгийн газруудад уриалсан байна.  Монгол “автор”-тай уг тогтоолд 91 орон хамтран зохиогчоор нэгджээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж