Саранцацралтын амжилтын үндэс цэвэр орчин

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Саранцацралтын амжилтын үндэс цэвэр орчин

Монголын уран зургийн хөгжилд өөрийнхөөрөө зүтгэж, тодорхой хувь нэмрээ оруулж үнэлүүлсэн хатагтай бол төрийн соёрхолт зураач Ц.Саранцацралт. Сонин содон өнгө төрхтэй этгээд уран бүтээлүүд шигээ имижтэй тэрбээр амьдралаас эрч хүчийг авч чаддаг, авсан эрч хүчээ бусадтай хуваалцаж чаддаг нэгэн. Насны хувьд  охидтойгоо үеийн шахуу харагдаж чаддаг энэ эмэгтэйн гэр бүлийхэн бүгд уран бүтээлчид. Өөр бусад гэр бүлүүдээс ил тод ялгарах стиль имижийг бүрдүүлж чадсан, өвөрмөц философитой хүмүүс гэдгийг тэдний хэлж ярьж байгаагаас нь харагддаг. Зураачдын урлан гэхээр л хамгийн түрүүнд энд тэндгүй  хөглөрсөн их зүйлс, цэнхэр манан суунагласан өрөөг төсөөлдөг бол түүний амжилтын үндэс  нь цэвэр тохилог урлан нь аж. Элдэв хоолны дэглэм цагийн хуваарь гэж сүржигнэдэггүй тэрбээр цэвэр цэмцгэрийг илүүтэй анхаардаг юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж