“Nokia” 5235 загварын Comes with Music гар утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Nokia” 5235 загварын Comes with Music гар утсаа танилцуулав

“Nokia” 5235 загварын Comes with Music гар утсаа танилцуулав

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч, Финляндын “Nokia” корпораци “Comes with Music” төрөлд харьяалагдах Nokia 5235 загварын гар утсаа танилцууллаа. Nokia 5230-ийн үндсэн функц дээр суурилсан Nokia 5235 нь тус компанийн “Comes with Music” үйлчилгээнээс үнэгүй дуу татаж авах боломжтой бөгөөд 5230-ийн адилаар 3.2 инчийн бүрэн мэдрэгч бүхий 360х640 цэгийн нягтаршилтай дэлгэцтэй, GPS болон Ovi газрын зурагтайгаас гадна видео бичлэг хийх хүчин чадалтай 2.0 мегапиксель камертай юм. Түүнчлэн Nokia 5235 нь 3G сүлжээг дэмжих бөгөөд дуу, видео клипийг хурдан хугацаанд татаж авахын тулд 3.6Mbps хурдтайгаар HSDPA-д холбогдох ажээ. Symbian S60 үйлдлийн системтэй уг гар утасны баттерейны хүчин чадал харьцангуй өндөр буюу тодруулбал, 33 цагийн турш хөгжим тоглуулахад цэнэгтэй холбоотой асуудал үүсэхгүй гэнэ. Мөн 16GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллана. Цайвар цэнхэр өнгийн ирмэг бүхий хар ба цагаан өнгөний сонголттой Nokia 5235 гар утас 2010 оны эхний улиралд худалдаалагдаж эхлэх ба 145 еврогийн үнэтэй байх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж