Аделийн мэс засал амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Аделийн мэс засал амжилттай болжээ

Их Британийн дуучин Аделийн хоолойн мэс засал амжилттай болсон ч гам барихын тулд ойрын хэдэн сарын хугацаанд дуулахгүй гэнэ. Эмч нар түүнд дуулахыг зөвшөөрсөн үед л Адель тайзнаа эргэн ирнэ гэж шүтэн бишрэгчиддээ дамжуулжээ. Грэммийн шагналын эзэн Адель өөрт нь санаа тавьсан дэмжигчдэдээ “Twitter”-ээр  талархлаа илэрхийлсэн байна. АНУ-д мэс засалд орохын тулд дуучин Адель төлөвлөсөн тоглолт, уулзалтуудаа цуцалсан юм. Өөрийг нь тайзнаа дахин гарахыг тэсэн ядан хүлээж буй шүтэн бишрэгчдэдээ зориулж дуучин бүсгүй “Дуу бол миний амьдрал, дурлал, эрх чөлөө бас ажил” хэмээн бичжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж