Олимпийн аваргуудад автомашин бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргуудад автомашин бэлэглэнэ

Хоёр жилийн өмнө болсон Бээжингийн олимпийн наадмаас  манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө, паралимпиос нэг алтан медальтай ирэхэд хөөрсөн, баярласан хүмүүс бараг тоогоо алдахаар олон бэлэг сэлт амлаж байсан. Үнэн хэрэгтээ тэдгээрийн дийлэнх нь эзэддээ өнөөг хүртэл очоогүй байдаг ч зарим нэг байгууллагууд санхүүгийн хямралыг давж туулах хэмжээний болсон энэ цаг үед амлалтынхаа тухай бодож, аваргуудаа гомдоохгүйг хичээж байгаа бололтой.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийнхэн Бээжингийн олимпийн аваргуудад машин амлаж байсан ч санхүүгийн бололцоо, бас бус шалтгаанаар олимпийн амжилтаар бялхаж байсан тэр өдрүүдэд бэлгээ гардуулж амжаагүй аж. Тэгвэл тус компанийнхан ойрын хугацаанд олимпийн аваргуудад амласан автомашинаа гардуулахаар хөөцөлдөж байгаа тухай баяртай мэдээг тамирчдад дуулгажээ. Дотоодынхоо цементийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад гаргадаг тус үйлдвэрийн хамт олныг спортод элэгтэй гэдгийг тодотгомоор. Учир нь одоогоос олон жилийн өмнө буюу цаг хатуу байсан 1988 оны Сөүлийн олимпийн наадмын өмнө тэд алтан медаль хүртсэн тамирчинд автомашин амлаж байжээ. Энэ билэг ерөөлөө бодон, Бээжингийн олимпийн аваргуудад хожимдсон ч гэсэн амласан бэлгээ өгөхөөр зэхэж байгаа бололтой.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж