У.Бямбажав алтан медаль ихэрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

У.Бямбажав алтан медаль ихэрлүүлэв

Нэгэн үе Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Дайшёочи нэрээр барилдаж явсан У.Бямбажав өдгөө сонирхогчдын сумогийн спортоор амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа. Сонирхогчдын сумо бөхийн хошой аварга тэрбээр энэ сарын 7-нд АНУ-ын Айдахо мужийн Айдахо-Фоллс хотноо болсон “SRSA Classic Sumo” сонирхогчдын сумо бөхийн олон улсын тэмцээнд оролцож, хошой алтан медаль хүртжээ. Ес дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд У.Бямбажав +115 кг-ын жинд барилдаж, учраа болгоноо ялснаар аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчдын нэг, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Т.Энхтуяа -115 кг-ын жинд барилдаж, аваргалжээ. Түүнчлэн үнэмлэхүй жинд дээрх хоёр бөх хоёул зодоглож, У.Бямбажав алт, Т.Энхтуяа хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж