“Бяцхан ВХ” том болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Бяцхан ВХ” том болжээ

ВХ-ийг урлагийн тайзнаа гаргаж ирсэн, Монголын хамгийн шилдэг студийн нэг болох “New Star” студийн захирал Л.Мандах, продюсер С.Гантөр нарын хүү том болжээ. Багадаа дуучин ВХ-ийг дууриаж, “Бяцхан ВХ” хэмээн хочлуулдаг байсан хүү өдгөө ээж, аавынхаа хамт улаан хивснээ алхаж, урлагийн тоглолт алгасахаа больжээ. Тэр бүү хэл “New Star” студийн захирал Л.Мандах хүүгээсээ зөвлөгөө авахдаа дуртай байдаг гэнэ. 

Урлагийнхан энэ хүүг аавынхаа буурьтай зан, ээжийнхээ нүүрэмгий байдлыг хослуулсан, мэдрэмжтэй хүүхэд хэмээн ярих юм билээ. Ямартай ч, аав ээжийн амин эрдэнэ болсон “Бяцхан ВХ” ирээдүйд урлагийн хүн болох нь лавтай бололтой.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж