
“Визийн хориг арга хэмжээ авснаар Орос оронд болон бусад газар байгаа авлигад өртсөн албан тушаалтнуудын эсрэг АНУ нухацтай байр суурь баримталж байгааг харуулах болно. Энэ нь ирээдүйд Орост үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын компаниуд авлигачдын золиос болохгүй байхад туслах болно” гэж нэмж хэлсэн. Хүний эрхийн идэвхтэн нийгмийн зүтгэлтнүүд Магницкийн хэргийг дахиж сөхөж үзэхийг уриалж байгаа талаар орос, англи хэлээр гардаг “Moscow Times”сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт өгүүлсэн байсан. Магницкий системтэй дарамт, тамлалаас болж нас барсан гэж Москва-Хельсинки Групп байгууллагын Валерей Боршёов ярьж байна. Өөрсдийг нь Оросын засгийн газрын мөнгөнөөс 230 сая ам.доллар шамшигдуулсан гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор Магницкийг Оросын Дотоод явдлын яамны түшмэлүүд өөрсдөө зориуд хэлмэгдүүлсэн гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байгаа юм.
Магницкий Оросын Дотоод хэргийн яамны татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Анатолий Михалкиныг авлигын хэрэгт холбоотой гэж буруутгаж байсан ч түүнийг нас барснаас сарын дараа Анатолийн холбоотой хэргийг хаасан. Хуульч нас барсан явдалд зарим талаар буруутай гэдгээ Оросын Холбооны хорих алба хүлээн зөвшөөрөөд байгаа. Хуульч Магницкийн нас барсан явдлыг дахин шалгах үүргийг ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өгөөд байгаа бөгөөд болсон явдлыг “эмгэнэлт хэрэг” гэж ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэж байсан.
Т.Санаа