“McDonald’s” үйлчлүүлэгчдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээгээр хангана

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“McDonald’s” үйлчлүүлэгчдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээгээр хангана

“McDonald’s” үйлчлүүлэгчдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээгээр хангана

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ болох “McDonald’s” үйлчлүүлэгчдэдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээг санал болгожээ. Одоогийн байдлаар “McDonald’s”-ын үйлчлүүлэгчид хоёр цаг утасгүй интернэтийн үйлчилгээ хоол ундныхаа төлбөр дээр нэмэлт 2.95 ам.доллар төлдөг бөгөөд ирэх сараас эхлэн үүнийг байхгүй болгохоор шийдсэн байна. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн Хойд Америк дахь 11 мянган салбар ресторанд үнэгүй AT&T компанийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. “McDonald’s” нь дотоодын хэмжээнд 14 мянган салбартай бөгөөд Wi-Fi буюу утасгүй интернэтийн сүлжээнд хамрагдсан хамгийн олон салбар бүхий сүлжээ ресторан юм. Шинэ үйлчилгээний талаар “McDonald’s”-ын CIO Дейв Грумс “Бид зөвхөн гамбургерийн талаар яриагүй байна. Бид үнэ цэнэ, нэр хүнд, чанар чансааг анхааран ажилладаг. McDonald’s бол хоолноос гадна үйлчилгээнийхээ чанарт ихэд анхаардаг компани” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж