Сирийг Араб лигээс хасахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Сирийг Араб лигээс хасахаар болжээ

Араб лигийн 22 гишүүн орон Сирийг лигээс хасах шийдвэр гаргажээ. Лигийн гишүүн орнууд Сирийн эрх баригчдад гурав хоногийн дотор босогчдын эсрэг цуст ажиллагаа явуулахаа зогсоож, энхийн хэлэлцээ байгуулахгүй бол Араб лигээс хасна гэж мэдэгдсэн. Дээрх мэдэгдлийн дараа Араб лигийн төлөөлөгчид Сирийн эрх баригчид гал зогсоож, улс төрийн хямралыг арилгах ямар арга хэмжээ авч буйд хяналт тавихаар тус улсад очсон байна. Гэвч Сирийн эрх баригчид Араб лигийн өмнө амласан гал зогсоох амлалтаа зөрчиж, гишүүн орнуудын мэдэгдлийг хууль бус гэж үзсэн тул гишүүн орны гадаад хэргийн сайд нар өчигдөр Мороккогийн Рабат хотод болсон уулзалтаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн бямба гаригт Сирийг Араб лигээс хасах тухай мэдэгдэл гаргахад АНУ, Барууны орнууд дэмжиж байгаа илэрхийлсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж