АТГ-ын дарга нарыг УИХ-аар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарыг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсний дагуу Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь 14.30 цагт хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлсэн цагдаагийн хурандаа Н.Ганболд, дэд даргад нэр дэвшүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын асуудлыг авч хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх үүргийг УИХ-ын дарга сая өглөө. Ингэснээр өнөөдөртөө багтаагаад Авлигатай тэмцэх газрын дарга нарыг баталж, улмаар олон сарын хугацаанд удирдлагагүй байсан газрыг “толгойтой” болгохоор хаа хаанаа шуурхайлж эхлэв.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Тус хуралдаанаар Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаад завсарласан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж