Плейоффын шилдэг 32 баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Плейоффын шилдэг 32 баг тодорлоо

“TLG13” ТББ болон MCS Coca-Cola  компани хамтран зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн плей-оффын шатанд өрсөлдөх 32 багийн нэр тодорлоо. Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд эхэлсэн хөгжлийн лигт нийт 48 баг хоёр бүс, дөрвөн дивизонд хуваагдан өрсөлдсөн бөгөөд плей-оффын шатанд дивизон бүрээс шалгарсан найман баг өрсөлдөх юм. Тойргийн тоглолтод багууд тус бүр 17 тоглолт хийснээс “Танан импекс”, “Panasonic” багууд нэг ч хожигдолгүй, 100 хувийн амжилтаар дивизоноо тэргүүлсэн байна.

Плей-оффт шалгарсан багууд дивизондоо дахин тоглож, тухайн дивизоны аварга баг тодрох ба дивизоны аваргууд хоорондоо тоглож, бүсийн аваргаа тодруулах дүрэмтэй ажээ. Улмаар бүсийн аварга болсон багууд Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Плей-оффын шатанд шалгарсан багуудыг танилцуулъя.

Зүүн бүс: “Танан импекс” дивизон:

1.    “Танан импекс” 17-0
2.    “I Chuk” 15-2
3.    “M Cast” 13-4
4.    “MTC Micom” 13-4
5.    “Magic Ball” 10-7
6.    “Shine Asia group” 10-7
7.    “Шүрт булаг” 6-11
8.    “Pearl Hawks” 6-11

Зүүн бүс: “Эрдэнэдрийлинг RIGS дивизон:

1.    “Panasonic” 17-0
2.    “Эрдэнэдрийлинг RIGS” 15-2
3.    “Тэсийн хурд” 12-5
4.    “Alliance Tech” 12-5
5.    “New Arena” 11-6
6.    “Snickers” 9-8
7.    “MTZ” 8-9
8.    “Ursa Stars” 8-9

Баруун бүс: “Суруга Монгол” дивизон:

1.    “УБ ЦТС” ХК 16-1
2.    “Суруга Монгол” 14-3
3.    “МТ Групп” 13-4
4.    “Lodestar” 13-4
5.    “Налайх ирээдүй” 11-6
6.    “DMF” 10-7
7.    МҮДС 8-9
8.    “Дорноговь сан” 7-10

Баруун бүс: “CRM Шонхрууд” дивизон:

1.    “CRM Шонхрууд” 16-1
2.    ХХБ 13-4
3.    “Мон Тед Констракшн” 11-6
4.    “Мон-Алтиус” 10-7
5.    “Баянзүрх ТҮК” 9-8
6.    “Архангай” 9-8
7.    “Bridge Star” 9-8
8.    “Гэгээн хангай” 7-10

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж