Европын кино өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Европын кино өдрүүд болно

Европын Холбооны кино өдөрлөг арваннэгдүгээр сарын 23-27-нд Улаанбаатар хотноо болохтой холбогдуулан ГХЯ-нд өнөөдөр мэдээлэл хийх ажээ.

Монголын Урлагийн зөвлөл, Монгол Францын төв, “Гёте” институт, “Глоб интернэшнл” ТББ хамтран Европын холбооны  кино өдөрлөгийг  хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй юм. Өнгөрсөн жил “Өргөө” кино театрт болж байсан энэхүү кино өдрүүд арваннэгдүгээр сарын 23-нд “Black Box” театрт үргэлжлэх аж. Кино өдрүүдийн нээлтэд Европын Холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдэрэр, Европын Холбооны орнуудын  Элчин сайдууд болон Бээжин дэх Монголыг хариуцсан  элчин сайд оролцох юм байна.


Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж