Техасын гран-при асуудалд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Техасын гран-при асуудалд орлоо

АНУ-ын Техас мужийн Остин хотноо ирэх жил болохоор хуваарьт тусгагдсан “Формула нэг”-ийн гран-при уралдааны тойрог замыг барьж байгуулах ажил зогсонги байдалд оржээ. Учир нь Техасын талаас 2012 оны АНУ-ын гран-при уралдааны тус замд болно гэсэн албан бичиг ирүүлээгүй байгаагаас үүдэн маргаан үүсээд байгаа юм. Замын ажил хэдийнэ эхэлсэн байсан боловч 300 гаруй ажилчинтай бригад өчигдрөөс бүтээн байгуулалтын ажлаа зогсоосон байна. Үүнийгээ тэд “түр хугацаагаар” хэмээн тайлбарлажээ.

Зам барилгын ажилд оролцож байгаа түнш Бобби Эпстейн хэлэхдээ “Бид Формула-1 болон Моtо GP-гийн тэмцээн болох замын ажлыг эхлүүлээд байгаа энэ үед уралдааныг зохион явуулах тухай гэрээнд саад учирч байгаа нь бидний санааг зовоосон асуудал болоод байна. АНУ цаашид Формула-1-ийн ивээн тэтгэгчдийн ирээдүйтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандаж, барилгын ажлыг саадгүй явуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Зөвхөн Формула-1-ийн нэг гран-приг сонирхон үзэх тасалбар 100 мянга хол давсан хэмжээгээр худалдаалагдаж байгаа шүү дээ” гэсэн юм. Тус замыг барьж байгуулах нь аль аль талдаа цагаа олсон ашигтай нөхцөл байдал. “Формула нэг”-ийн тэргүүн Берни Экклестоун Абу Дабид байхдаа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би мөнгөө дэмий зүйлд зарцуулмааргүй байна, тиймээс уралдаан АНУ-д зохиогдох болно”  гэжээ.

Остин хотын гран-при ирэх оны арваннэгдүгээр сарын 18-нд товлогдоод байгаа юм.


Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж