Сурагчдын амралт дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралт дууслаа

Арваннэгдүгээр сарын 2-ноос эхэлсэн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр дуусч, сурагчид хоёрдугаар улиралын хичээлдээ орлоо. Сургалтын агуулга, сурагчдын насыг харгалзсан өнгөрсөн жилээс эхлэн улирлын амралтад өөрчлөлт оруулснаар ЕБС-ийн нэг, хоёрдугаар ангийнхны хувьд хичээл харьцангуй хөнгөрсөн гэж болно. Тиймээс хүүхдийн насны онцлог, агуулгын уялдаа холбооноос шалтгаалан нэг, хоёрдугаар ангийн сурагчдыг 14 хоног амраасан юм. Харин бусад ангийнхан  арваннэгдүгээр сарын 10-17-ныг хүртэл долоо хоног амраад, өнөөдөр хичээлдээ орж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж