Дуурийн дуучин Э.Бумхүү тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Дуурийн дуучин Э.Бумхүү тэргүүлэв

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Бумхүү ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байрт шалгарчээ. Дуурийн урлагт дуртай, УДБЭТ-ын байнгын үзэгчид дуучин Э.Бумхүүг Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрээр илүүтэй танина. Түүний тэргүүлсэн уралдаан нь ОХУ-ын Буриад Улсын  Ардын жүжигчин Лхасарана Лодонович Линховойн нэрэмжит олон улсын залуу дуурийн дуучдын уралдаан юм. Тус уралдаанд театрын гоцлол дуучин Г.Шижирболд мөн урилгаар оролцжээ.  Э.Бумхүү нь Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Тэмүүжин, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Франкийн дүрийг бүтээж байсан юм.

Дуучин Э.Бумхүүгийн өмнө нь манай сайтад өгч байсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.


М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж