Тайланд ус зайлуулах супер хоолой байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Тайланд ус зайлуулах супер хоолой байгуулна

Тайландын эрх баригчид үерийн гамшигт нэрвэгдээд буй Бангкок хотыг аврах үерийн супер хоолой байгуулахаар хэлэлцэж эхэлжээ. Тайландын хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн олон муж үерт автаад байгаа юм. Бангкок хотын их сургуулийн гамшгийн шинжээчид хэдэн зуун хүний амийг авч одсон үерийн гамшгаас гарах гарц хайж байгаа бөгөөд шинжээчдийн багийнхан  үерийн усыг зайлуулах хоолойг яаралтай байгуулах нь цорын ганц арга зам гэж үзэж байна. Тайландад хамгийн урт нь 100 км үргэлжилсэн үерийн ус зайлуулах хоолой байдаг бөгөөд үүн дээр нэмж, 200 км ус зайлуулах хоолой байгуулахаар төлөвлөжээ.  Бангкок хотын үерийн гамшгийг арилгах хоолой Олимпийн наадмын хоёр усан сантай тэнцэх 1,6 тэрбум куб метр усыг тогтоон барьж, нэг секундэд 6,000 куб метр ус зайлуулах хэмжээтэй байх гэнэ. Бангкок хотын их сургуулийн баг үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, анхааруулах системийг боловсронгуй болгох, хот төлөвлөлтөд үерийн аюултай бүсийн газрын зураг гаргах, гүний усны хэрэглээг хянах зэрэг аргыг боловсруулж байгаа юм байна. Гамшгийн шинжээчид улс оронд нь асар их хохирол дагуулсан үерийн буруутан нь усархаг аадар бороонд биш, усны менежментэд байгаа гэж үзжээ. Тайландын умард мужаас эхлэн байгуулах ус зайлуулах хоолойгоор үерийн усыг далай руу урсгахаар төлөвлөж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж