
намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо нь “Монгол залуу хүн-2020”
хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсийн чуулга уулзалтыг энэ сарын
12-13-нд Дорнод аймагт зохион байгуулж амжилттай өндөрлүүлсэн байна.
Энэ
нь “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс
нутгийн залуучуудын дуу хоолой, санал, санаачлагуудыг тусгах, улмаар
монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлоход
оршжээ. Чуулга уулзалтад Ардчилсан залуучуудын холбооны Дорнод,
Сүхбаатар, Хэнтий аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 200
орчим залуучууд оролцсон бол урилгаар АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн
дарга Б.Бямбадорж, нарийн бичгийн дарга Б.Мишээл, Дорнод аймгийн АЗХ-ны
дарга П.Болдсайхан, Сүхбаатар аймгийн АЗХ-ны дэд дарга Б.Батбаатар болон
Дорнод аймгийн Ардчилсан намын удирдлагууд оролцжээ.
“Нутагтаа
сайхан амьдаръя” уриан дор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын
үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын
боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”,
“Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”,
“Авлигагүй монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлүүдээр
хэлэлцүүлэг өрнүүлж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг
шийдвэрлэх гарцын талаар ярилцсан байна. Мөн монгол залуу хүний хөгжлийн
талаар залуучуудаас ихээхэн бодитой санал, санаачлагууд гарсныг “Монгол
залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллахаар болжээ.
Дээрх
арга хэмжээний үеэр зүүн бүсийн шилдэг илтгэгч шалгаруулах илтгэлийн
уралдааныг “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай,
орлоготой монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас,
чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн
сэдвүүдээр зохион байгуулсан байна.
Г.Дарь