“Facebook” хэрэглэгчид анхны уулзалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

“Facebook” хэрэглэгчид анхны уулзалтаа хийнэ


Сүхбаатар нутгийн “Facebook” хэрэглэгчид анхны уулзалтаа хийхээр
боллоо

“Facebook” олон нийтийн сүлжээг  ашигладгүй хүн одоо үед бараг байхгүй болжээ.

“Мөнхчулуун
сан” тус олон нийтийн сүлжээгээр дамжуулан “ Сүхбаатар аймаг” нэртэй
группыг нээгээд сар гаруй болж байна. Сар гаруйхан хугацаанд группт
маань нутгаа гэсэн сэтгэлээр 400 орчим гишүүн элсэж, нутгийнхаа сонин
сайхан болон сэтгэлд үлдсэн нандин дурсамж, сэтгэгдлээ солилцон
интернэтээр найзлан нөхөрлөж байгаа юм.

Түүгээр ч барахгүй манай
группын гишүүд ярилцан анхны уулзалтаа энэ оны 12 дугаар сарын 03-нд
хийхээр төлөвлөлөө. Бид уулзалтаа үр дүнтэй, сонирхолтой, дурсамжтай
хийхээр зорьж байгаа ба уулзалын гол сэдвүүд болон зочид нь:

  1. “Ганга нуураа хамгаалъя” сэдвээр холбогдох хүмүүс, эрдэмтэд  тайлан дүгнэлтээ танилцуулж, зочидтой ярилцан санал бодлоо солилцох
  2. “Наран мандах зүг” ТВ-ийн олон ангит уран сайхны киноны уран бүтээлчидтэй уулзах гэсэн 2 чухал сэдвийг голчлон ярилцах юм.
  3. Энэхүү уулзалтанд нутгийн алдар нэртэй дуучид уран бүтээлчид ирж мэндчилгээ дэвшүүлэх юм.

Мөн манай Мөнхчулуун сан энэхүү уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: www.munkhchuluun.org

 

нэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж