Орос Украйн цөмийн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Орос Украйн цөмийн салбарт хамтарна

ОХУ-ын Засгийн гакрын тэргүүн В:Путин Украйны талтай зөвхөн Хар тэнгисийн флотын талаар ч сайн тохиролцоо хийж амжсан төдийгүй бас цөмйин эрчим хүчийг ашиглах талаах хамтын нэгдэл байгуулж ажиллах санал тавьж амжсан байна. Тэрээр Орос болон Украйны цөмийн эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтуудыг нэгтгэн холдинг байгуулах саналыг Украйны ерөнхийлөгч В.Януковичтой уулзах үедээ дэвшүүлж ярилцсан бололтой. Энэ уулзалтын дараа тэрээр ийм санал тавьсанаа зарласан юм.

В.Путин хэлэхдээ “ Энэ яриа бол манай хоёр орны цөмийн салбаруудын маш том хэмжээни  хамтын ажиллагааны тухай асуудал байгаа юм. Бид нэгдсэн боловсруулалт хийх, цөмийн тоног төхөөрөмж байгууламжийг үйлдвэрлэх, мөн цөмийн түлшний баяжуулалтыг хамтран хийх асуудлыг хариуцсан томоохон хамтын холдинг байгуулах саналтай байна “ гэжээ. Мөн тэрээр хэрэв энэ саналыг нь Украйны тал хэт огцом өөрчлөлт гэж үзэж байгаа бол хэсэгчлэн хийж болох юм хэмээн тодотгосон байна.

Хариуд нь Украйны ерөнхийлөгч хэлэхдээ Киев цөмийн эрчим хүчний салбарт Оростой өргөн хэмжээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа гэжээ.  Харин В.Путин Орос улс Украйны түншүүддээ өөрийн орны зах зээлд нэвтрэх боломжийг нь олгох боломжтой “гээд ингэснээрээ гуравдагч зах зээл дээр хамтран ажиллаж болох юм гэсэн байна.


M.Наст 

Эх сурвалж BBC агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж