Герман-Францын дөрөвдүгээр кино наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Герман-Францын дөрөвдүгээр кино наадам эхэллээ

Монгол-Францын төв, Гёте институт хамтран Герман, Францын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Франц-Германы дөрөвдүгээр кино наадам “Эзэн богдын эр хоёр загал” киногоор нээлтээ хийлээ. Монгол-Францын төв, Гёте Институт хамтран Герман, Францын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус кино наадам өнөөдөр 18.30 цагт “Тэнгис” кино театрт найруулагч Д.Бямбасүрэнгий “Эзэн богдын эр хоёр загал” киногоор нээлтээ хийлээ. Тус кино наадам нь энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд  наадмын үеэр хоёр Франц, хоёр Герман киног монгол хадмал орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болгох юм.

Кино наадмын нээлтэд “Эзэн богдын эр хоёр загал” киноны найруулагч Д.Бямбасүрэн, гол дүрд тоглосон Азийн дива, дуучин Ч.Урнаа нар ХБНГУ-с уригдан, ирж оролцлоо.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж