iPhone 4S 230 мянган воны үнэтэй юу?

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

iPhone 4S 230 мянган воны үнэтэй юу?

Үүсгэн байгуулагч Стивен Жобсийн амьдралын хамгийн сүүлийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн хэмээн зарлагдаж, тэр хэмжээгээрээ олон хэрэглэгчийг өөртөө татаж чадаад байгаа Америкийн Аpple компаний  iPhone 4S гар утасны үйлдвэрийн үнэ ердөө л 230 мянган вон орчим гэнэ.

Гар утасны мэргэжилтэнгүүдийн тус утсын эд анги тус бүрийн үнийг тооцож гаргасан тооцоо үүнийг баталж буйг Английн өдөр тутмын хэвлэл "DAILY MAIL"  нийтэлснийг Солонгосын хэрэглэгчид  мөн л дэмжиж байгаагаа бичиж эхэллээ.

iPhone 4S гар утасны камер 20 мянган вон , батарей нь 6500 вон, touch screen дисплэй 41 мянган вон, mainboard  16 мянга орчим вон гэнэ. Хэрвээ iPhone 4S үнэхээр хямд үнээр үйлдвэрлэгдэж буй нь үнэн бол Аpple компаний бусад бүх бүтээгдэхүүнүүд ч мөн л ийм үнэтэйгээр үйлдвэрлэгдэж,  харин хэрэглэгчид түүнээс 3-4 дахин их үнээр  худалдан авч байсан болох ажээ.

iPhone 4S гар утас Солонгост тухайн утасны компаниас хамаараад 2 жилийн гэрээгээр сард  47~54 мянган вон төлөхөөр худалдаж байгаа ба нийт үнэ нь 870~ 940 мянган воны үнэтэй юм байна.

WWW.MGLRADIO.COM
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж