Рийз Уизерспун К.Иствудын охины дүрд тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Рийз Уизерспун К.Иствудын охины дүрд тоглох уу?

Жүжигчин Эми Адамс, Рийз Уизерспун нар найруулагч Роберт Лоренцын бүтээх гэж буй "Trouble with the Curve" киноны гол дүрийг авахаар өрсөлдөж байгаа гэнэ. Twitch Film вебсайтад энэ талаар мэдээлжээ. Мэргэжлийн бейсболын скаутын талаар өгүүлэх уг киноны эрэгтэй гол дүрд Клинт Иствуд тоглох юм байна. Зохиолын одоо мэдэгдэж байгаа хэсгээс өгүүлбэл, скаут эр шинэ залуу тоглогч хайхаар Атлантад очих замдаа нэгэн охинтой тааралддаг аж. Рийз Уизерспун Эми Адамс нар чухам энэ охины дүрд тоглохоор хөөцөлдөж байгаа ажээ.

Энэ дүрийг эхлээд Сандра Баллокт санал болгосон ч жүжигчин татгалзсан хариу өгсөн юм байна. Дараа нь Рийз Уизерспун гарч иржээ. Тэрбээр С.Баллокийн адил “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авч байсан билээ. Харин Эми Адамсын хувьд дээрх шагналыг авч байгаагүй “Шилдэг туслах дүр” номинацид гурван удаа өрсөлдөж байсан муугүй жүжигчин ажээ. 

Х.Сайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж