Стросс Кан нэр төрөө сэргээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Стросс Кан нэр төрөө сэргээлгэнэ

Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс Кан Нью-Йоркт хүчингийн
хэрэгт орооцолдсон ч АНУ-ын ш
үүх түүнийг буруутгаж чадаагүй юм. Гэсэн ч Стросс
Кан Францын Лилльд бас нэгэн хүчингийн хэрэгт нэр холбогдох болсон билээ. Тэрбээр энэ бүхнийг улс төрийн цэвэр
явуулга гэж байсан юм.

Францын шүүх байгууллага ч Лилльд түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадсангүй. Энэ бүгдийн дараа эхнэр Анне Синклиараас гэр бүлийн харилцаагаа
цуцлуулж, албан тушаалаа х
үлээлгэн өгсөн Стросс Кан өөрийг нь
буруутгасан этгээд
үүдэд гомдол гаргаж, давж заалдахаар болжээ.

Тэрбээр хуулийн дагуу эрх зүйн туслалцаа авах хуульч хөлсөлсөн гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ингэснээр улс төрийн цэвэр
явуулгад
өртсөн гэдгээ олон нийтэд мэдэгдэж, нэр төрөө
сэргээлгэнэ гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”
сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж