Мөнххайрханчууд чуулга уулзалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Мөнххайрханчууд чуулга уулзалтаа хийлээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр “Бишрэлт” плаза төвд Ховд аймгийн Мөнххайрхан сумын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэхүү чуулга уулзалтын үр дүнг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга С.Жимсээ болон албаны бусад хүмүүс танилцууллаа.

Ховд аймгийн Мөнххайрхан сумыг 2012-2020 он хүртэл хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн мастер төлөвлөгөөг “Мерси Кор” олон улсын байгуулагын дэмжлэг туслалцаатайгаар хийж сумынхаа ИТХ-аар батлан ном болгон хэвлүүлжээ. Үүнийгээ энэ оноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.
 
Ул чуулга уулзалтын “Мерси Кор” олон улсын байгуулагтай хамтраад Мөнххайрхан сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь тус сумын нутгийн зөвлөл оролцон энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг хийжээ.

Өчигдөр болсон уг чуулга улзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Баямбацогт болон төр засгийн удирдлага, яам, агентлагын төлөөллүүд оролцон “Ховд хөгжил сан”-гын тэргүүн, нутгийн зөвлөлийн гишүүд, угул иргэд зэрэг 70 гаруй төлөөлөгч оролцжээ.

Энэхүү чуулга уулзалтаар тус суманд 2012 онд нутгийн удирдлагын ордон бариулах, сайжруулсан шороон зам тавиулах, сургууль цэцрлэг, соёлын байгууллагуудад их засвар хийлгэх, гүүрний асуудал, ахмадын чийрэгжүүлэлтин танхим байгуулах, цэцрдэгт иж бүрэн зөөлөн эдлэл, тоглоомын асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг эхний ээлжинд анхааралдаа авч ажиллахаар болжээ.

Үүнээс эхний ээлжинд нутгийн удирдлагын ордонд 75 сая төгрөг, солын төвийн их засварт 100 сая төгрөг, хүн эмнэлэгийн засварт 160 сая төгрөг, цэцэрлэгүүдэд 135 сая төгрөгний их засварын хөрөнгүүдийг шийдэж өгөхөө амлажээ.

Эрдэнэт хотын Мөнххайрхан сумын нутгийн зөвлөлийн дарга, Эрдэнэт хотын эрүүл ахуйч, эмч Алтансүх төрөлх сумандаа 100 сая төгрөгний зочид буудал, зоогийн газрыг ивээн тэтгэж, байгуулна гэдгээ амласан байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумын Засаг дарга 1000 ширхэг мод, суулгацыг хандивласан байна. Шинжан Уйгарын өөртөө засах орны Урианхай түмэн тус сумынхантай хамтарч ажиллах, гэрээ хэлцэл хийх зэрэг ажлуудыг амлажээ. Ховд хөгжил сумын тэргүүн аялал жуулчлалыг хөгжүүлэх болон нутгийн боловсон хүчнийг сайжруулахаар төсөв, төлөвлөгөөнд суулгасан 40 сая төгрөгний ажилд хүчин зүтгэхээр болсоноо дуулгажээ. Мөн Мөнххайрхан сумын харъяат Гавьяат эмч Батсүх сумынхаа хүн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг нээж, тоног төхөөрөмжөөр нь ханган ажиллуулахаар болжээ.

Бэлчээрийн менежментийн холбоо, Ногоон алт хөтөлбөрөөс тус суманд бэлчээрийг эрсдлээс хамгаалахад 27 сая төгрөгний дэмжлэх үзүүлэхээр болсон бол БОАЖЯ-наас тус суманд байдаг Балган модыг хэмээх эмийн ургамалыг хашиж, хамгаалахад зориулан 20 сая төгрөгний төслийг 2012 онд санхүүжүүлэхээр болсон байна.

Тус сумын бизнес эрхэлдэг залуусын төлөөлөл аялал, жуулчлалыг хөгжүүлэх, мах ноолуурын чиглэлийн цөм сүргийг бий болгох, малын эмч бэлтгэх дээр анхаарч ажиллахаар болсон гээд сумын хөгжилд хүн бүр л хүчин зүтгэхээ амласан байна.


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж