Меган Фокс Москвад очив

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Меган Фокс Москвад очив

Москва хотын Волконка арт центрт болсон хамгийн сүүлийн үеийн хосгүй загвартай гар утасны нээлтэд Холливудын А зэрэглэлийн жүжигчид хүрэлцэн очжээ. Тэдний дунд жүжигчин Меган Фокс, Клайв Оувен нар байсан гэнэ. Харин Холливудын хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарч байсан Меган Фоксыг нээлтийн ёслолд авчирсан нь  асар үнэтэй гар утасны худалдаанд эерэгээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид нь тооцжээ. “Vertu Constellation Quest” хэмээх уг гар утас Оросын зах зээлд анх удаа гарч байгаа бөгөөд тус бүр нь 26,000 ам.долларын үнэтэй ажээ. Борлуулалтаас олсон ашгийг эмзэг бүлгийн хүүхдүүдийн урлагийн боловсролыг дэмжихэд зориулах гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж