“Люмино” дахиад гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Люмино” дахиад гарч ирэв

Монголын хип хоп хөгжмийн гол төлөөлөл болсон “Люмино” хамтлаг энэ жил 12 нас хүрч байна. Тэд энэ бүх хугацаанд олон зүйл хийж бүтээсэн. Тэгвэл тэд хип хоп хөгжмийн шинэ түүхийг бичихээр бэлтгэж байна. Хамтлагийн залуус “Люмино дахиад гарч ирэв” цомгийн ажилдаа орсон бөгөөд ирэх зун сонсогчдын гарт хүрэх гэнэ. Сүүлийн жилүүдэд тус хамтлагийнхан гэр бүлтэй болж эцэг, эр нөхрийнхөө үүргийг сайн биелүүлж байсан бол эргэн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ юм. Тэдний шинэ цомог Монголын хип хоп хөгжмийн шинэ түүхийн эхлэл байх болно хэмээн хамтлагийн залуус ам бардам хэлж байгаа бөгөөд 12 жилийнхээ хүрээнд MC, Бажи, Мөөгий гурав тус тусын бие даасан цомгоороо фэнүүддээ бэлэг барих ажээ.  
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж