Rihanna, Lady Gaga хоёрын загварын хувьсал

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Rihanna, Lady Gaga хоёрын загварын хувьсал

Америкийн залуу дуучин Rihanna өөрийн стиль, имижээрээ бусад дуучдаас ялгарч чаддаг бүсгүй. Түүнтэй эн зэрэгцэн дуучин Lady Gaga, Adam Lambert нар өрсөлддөг. Гаж стилиэрээ алдартай дуучин Lady Gaga, өөрийн өвөрмөц стилиэр ялгардаг Rihanna хоёрын дунд загварын хүчтэй өрсөлдөөн үүсэх болжээ.
Барбадосын даруухан, эелдэг охин Rihanna хөгжмийн ертөнцөд өөрийгөө шинээр нээснээр түүний загварын хувьсал залуусыг татах болсон. Час улаан уруул, хар шил, эрэмгий загвартай даашинз, эрс шийдэмгий богино үс, хурц шийдэлтэй гутал гээд түүний панк стиль үнэндээ “тасархай”. Түүний энэ стиль Барбадосийн поп гүнжийг өөрчилж, жинхэнэ Америкийн од болгожээ. Харин түүний эсрэг дуучин Lady Gaga өрсөлдөж байгаа аж. Этгээд хачин загвараар үргэлж бусдыг гайхшруулдаг дуучин Lady Gaga, хурц шийдэмгийн загварын хувьсалаар фэнүүдээ байлдан дагуулдаг Rihanna хоёрын хэн нь “sexy” харагддаг бол.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж