
Дөрвөн жилд нэг удаа хийдэг Засгийн газрын мониторингийн шалгалт өнөөдрөөс эхэлж тав хоног Сүхбаатар аймагт ажиллахаар боллоо. Энэхүү шалгалтаар аймаг орон нутгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газар, холбогдох агентлагууд, хоёроос доошгүй сум, багт хүрч ажиллан хяналт шинжилгээ хийх юм байна. Энэхүү хяналт шинжилгээний зорилго нь орон нутгийн төр захиргааны байгууллагын хөгжлийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа үр дүнд нь хяналт хийж цаашдын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөө өгөх ажээ. Шалгалтын эцсийн дүнг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагад танилцуулах ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн аймаг сумын үр дүнгийн тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд оруулах ажээ. Хяналт шалгалтын багийнхан Түмэнцогт, Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад ажиллаад Сүхбаатар аймгийн ЗДТГ-т шалгалт хийх юм байна.
А.Зул