
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц арваннэгдүгээр сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зочиллоо. Тус хийдээс зохион байгуулж байгаа “Хүмүүн, байгаль, шашин” хэмээх аян зүүн бүсийн аймгуудад явагдах бөгөөд ийнхүү эхний аймагтаа буудалжээ. Тус аяны хүрээнд тэргүүн их хамба бурханы олон шавь нарт эх болсон зургаан зүйл хамаг амьтны хүйн холбоо, амин барилдлагын талаар ном айлджээ. Аян энэ сарын 19-ныг дуустал үргэлжлэх ба зөвхөн их хамбын айлтгалаар зогсохгүй эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжлэх юм байна.
А.Зул