Монгол Улсын их сургуулийн Утга зохиолын нэгдлээс зохион явуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 30-нд 18 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркийн хурлын танхимд болно. Наадамд тэргүүн, дэд, гутгаар, тусгай байраас гадна МУИС-ийн “Утга зохиолын нэгдэл”-ээс төрөн гарсан төлөөлөгчид нэрэмжит шагналаа гардуулах аж. Наадмын үндсэн шалгаруулалт бичгээр буюу шүүгчдэд уран бүтээлчийн нэр, хаяггүй зөвхөн бүтээл нь хүргэгдэх болно. Тайзны уншилт зөвхөн яруу найргийн баярт зориулагдсан байна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Дашрамд сонирхуулахад, тус наадам энэ жил 11 дэх жилдээ болох гэж байна.
Б.Анхаа