Монголын триатлоны холбоо

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Монголын триатлоны холбоо

Тус холбоо 2004 оны арванхоёрдугаар сарын 18-нд байгуулагдсан. Улмаар ХЗДХЯ-наас Улсын бүртгэлийн гэрчилгээ авч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. 2005 оны гуравдугаар сард МҮОХ-ны гишүүнээр элссэн.

МТрХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, дэд ерөнхийлөгчөөр “Cass town” компанийн ерөнхий захирал Д.Энхбат, МҮОХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон “ЖМКО” компанийн ерөнхийзахирал Д.Жаргалсайхан, “Top Star Com” компанийн ерөнхий захирал О.Ноож, ерөнхий нарийнбичгийндаргаар “Таван цагариг” сонины сэтгүүлч Б.Цагаанбаатар нар ажиллаж байна. Гүйцэтгэх зөвлөлдөө 13 гишүүнтэй.

МТрХ 2005 оны зургадугаар сард Азийн Триатлоны Холбооны гишүүнээр элсэх үедээ нэг ч тамирчингүй байсан бол мөн оны VIII.28-нд Гачууртад болсон Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13-63 насны 46 тамирчин (үүнээс 5 эмэгтэй) оролцлоо. Тамирчдын дунд гавьяат тамирчин 1, ОУХМ 4, спортын мастер 20 шахам байсан юм. Хөдөө орон нутгаас Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн тамирчид ирж оролцсон. Залуу тамирчин А.Анхзул, М.Цэнгүүн, Э.Мөнхбаясгалан мөн оны VII сарын 31-нд Казахстаны Бурабайд болсон Азийн цом, спортын мастер Н.Наранбат, дэд мастер А.Анхзул, I зэргийн тамирчин М.Цэнгүүн нар IX сарын 8-11-нд Японы Гамагорид Дэлхийн АШТ-д тус тус оролцож байв. 2006 оны VII сарын 28-нд Улсын аварга шалгаруулах II тэмцээнээзохионбайгуулж 45 тамирчин (үүнээс 6 эмэгтэй) дөрвөн насны ангилалд өрсөлдлөө. Улмаар VIII сарын дундуур БНХАУ-ын Жиаюгуань хотноо болсон Азийн АШТ-д спортын дэд мастер Ч.Гансүх, А.Анхзул, М.Цэнгүүн нар, “Доха-2006” Азийн XV наадамд спортын мастер Н.Наранбат, спортын дэд мастер М.Цэнгүүн нар, Дохад III сард болсон Дэлхийнцомын тэмцээнд спортын дэд мастер А.Анхзул тус тус оролцсон. Мөн Унгарын Тисауварошт дэлхийн өсвөр үеийнхний 14 хоногийн цугларалтад Б.Зоригт, Б.Бүтэх-Үйлс нар, БНХАУ-ын Чанпиньд Азийн I зэрэглэлийн дасгалжуулагчийн курст Т.Цог Олон улсын триатлоны холбооны санхүүжилтээр тус тус амжилттай оролцлоо.

2007, 2008 оны УАШТ-ийг “Найрамдал” зусланд МҮОХ-ны нэрэмжит болгон зохион байгуулахад 50-70 тамирчин гурван насны ангилалд уралдав. Анх удаа буухиа тэмцээнийг туршилтын журмаар зохион байгуулахад 11 баг оролцсоны дунд Англи-АНУ-Германы иргэдээс бүрдсэн интернационалч баг хүртэл байлаа. Тус УАШТ-д Монголын спортын түүхэнд анх удаа АЛБАН ЁСНЫ ЦАГЗ ААГЧ-аар “Нарантрейд” компанийн харьяа дэлхийд алдартай “Seiko” брэндийг ашиглав. Одоогоор Улаанбаатар хотноо МТрХ-ны шигшээ багийн 8 тамирчин “Орчлон” клубт спортын мастер Н.Наранбатын удирдлага дор жилийн дөрвөн улирлын туршид бэлтгэлээ базааж байна. Мөн “Орчлон” клуб, Усан спорт сургалтын төв, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубт тамирчид хичээллэдэг. Түүнчлэн дугуйн тамирчид дуатлоноор хичээллэдэг боллоо. 2007 оны тавдугаар сард анх удаа дуатлоны УАШТ-ийг зохион байгуулахад Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, Улаанбаатарын 50 гаруй тамирчид уралдсан. 2010 онд Монголын триатлончид Хүүхдийн олимпийн наадам, Азийн наадам, Азийн элсний наадам, Азийн цомын тэмцээнд оролцохын дээр олон улсын цугларалтад 2-3 удаа хамрагдан ур чадвараа дээшлүүлж, холбооныхоо материаллаг баазыг сайжруулах чиглэлд голлон ажиллана.  Улсын аварга шалгаруулах тэмцээнийг триатлон (VIII сард), дуатлоны (V сард) төрлөөр тусад нь зохион байгуулна. Мөн өсвөр үеийнхний дунд тэмцээн явуулах төлөвлөгөөтэй. Нэрэмжит тэмцээнүүдийг буй болгох зорилготой.

Триатлоны спортын тухай:

  • Энэ спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, Олимпийн их наадмын хөтөлбөрт байнга багтдаг боллоо.
  • Орчин үеийн олимпизмийг үндэслэгч, Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен одоогийн триатлон маягийн спортыг ихэд сонирхож байсан баримт бий. 3-4 төрлийг зэрэг гүйцэтгэх тамирчин бол үнэхээр шилдэг гэдгийг тэр онцолж байжээ. Гэвч уг спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьжээ.  Харин Олон Улсын Триатлоны Холбоо (ITU) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулсан аж. ОУТХ нь одоогоор 120 гаруй гишүүнтэй, Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм. 1994 онд Парист хуралдсан ОУОХ-ны чуулганаас триатлоныг Олимпийн их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпод триатлончид оролцоод байна. Цаашид ч олимпийн хөтөлбөрт багтсаар байх нь.
  • Азийн Триатлоны Холбоо 1991 оны зургадугаар сарын 28-нд Бээжин хотноо байгуулагдсан. 1992 онд анхны тивийн АШТ-ийг Японы Хасаки хотноо явуулжээ. 2006 онд Катарын Доха хотноо болсон Азийн XV наадмын хөтөлбөрт триатлон анх удаа багтсан. Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр гэхэд болно. Дотроо янз бүрийн зайтай: Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь олимпийн зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэтхолын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай.

Төрлүүд:

  • Усанд сэлэлт. Гол төлөв задгай усанд (нуур, далай, гол мөрөн) гурвалжин замд тойрч уралддаг. Бөөн гараатай. Олимп, дэлхийн хэмжээний тэмцээний үед тавцангаас үсэрч гарах ёстой. Задгай усанд сэлэх нь бассейнд сэлэхээс эрс ялгаатай байдаг. Давалгаа ихтэйгээс гадна зүг чигээ тохируулж уралдах, хүйтэн усанд дасах чадвар зэргийг шаарддаг. Усны зайгаа дуусгаад эрэг рүү гарч, солилцооны цэг (transition area) дээр очно. Тэндээс дугуй, дуулгаа авснаар дугуйн уралдаанд гарна. (Солилцооны цэгийн орчимд дугуйгаа хөтөлж явах ёстой)
  • Дугуй. Ерөнхийдөө уралдааны дугуйтай адилхан. Триатлоны дугуйнд шаардлагатай нэгэн зүйл нь хол замд тамирчдыг бага ядраах зорилгоор гарны тавиур хэрэглэдэг.
  • Гүйлт. Жирийн гүйлтээс ялгаатай. Учир нь өмнөх 2 төрлийг гүйцэтгэсний эцэст тамирчид шингэний ихээхэн дутагдалтайгаар гүйдэг. Шингэн үргэлжлүүлэн дутагдвал тамирчны ажиллах чадвар буурна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж