Уул уурхайнхан “Хан Уул”-д тухална

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан “Хан Уул”-д тухална

Хонгорын элс, Ёлын ам гээд байгалийн үзэсгэлэнт газруудаараа гадныхны нүдийг хужирладаг Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд уул уурхайн асар их баялагтай болох нь тогтоогдож Монголын төдийгүй дэлхийн анхаарлын төвд ирээд байгаа юм. Өмнөговийг зорих гадаад, дотоод зочдын тоо нэмэгдэх тусам тэдний тав тухыг хангасан өндөр зэрэглэлийн зочид буудал, зоогийн газар зайлшгүй хэрэгтэй болж буй.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод анх удаа орчин үеийн шийдэл бүхий тансаг зэрэглэлийн “Хан Уул” зочид буудал  ашиглалтад оржээ. Уг буудал нь 6 давхар, хагас люкс, люкс, Ерөнхийлөгчийн өрөөтэй бөгөөд ресторан нь нэг удаад 80-100 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Мөн уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр говийг зорьсон ажил хэрэгч үйлчлүүлэгчиддээ зориулсан үйлчилгээг “Хан Уул”-ынхан санал болгож байгаа юм.

Н.Эгшиглэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж