
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь энэ сарын 17,18-нд өглөө 08.00 цагаас 17.00 цагийн хооронд “Нээлттэй хаалга”-ны өдөртэй тул иргэд, болон сонирхсон хэн бүхнийг манай төв дээр зочилж, Удирдлагын төв хэрхэн ажилдаг, зөрчил гарсан дариуд хэрхэн илрүүлж, замын хөдөлгөөнийг хэрхэн удирддагийг биечлэн бодит байдлыг харж тус төвтэй танилцуулах юм байна. Тус төв нь зам тээврийн осол, түгжрэл, зөрчлийг шуурхай илрүүлж арга хэмжээ авдаг бөгөөд сүүлийн хэдэн сар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг олон нийтэд мэдээллэдэг болсон билээ. Иргэд болон аж ахуй нэгжүүд болон сонирхсон хүн бүхэнд хоёр өдөр нээлттэй ажиллах аж.