
Өсвөр насны охидын шүтээн дуучин Жастин Бибер оддын өвчнөөр өвчилжээ. 17 настай нялх од Лондон хотын нэгэн ресторанаас гарч ирэхдээ шүтэн бишрэгчид рүүгээ дунд хуруугаа гарган мэндчилж, урмыг нь хугалсан гэнэ. Түүний ийм бүдүүлэг мэндчилгээг Зул сарын баярын мессеж гэдэгт тэд итгэхгүй байгаа ажээ. Жастин Бибер яагаад ингэж бүдүүлэг загнаснаа тайлбарлаагүй ч түүнд уурлах шалтгаан байгаагүй гэдэгт урам нь хугарсан шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаа юм. Тэрбээр бүдүүлэг этгээд гэдгээ камерын өмнө хоёр дахь удаагаа баталж байна. Өмнө Жастин Бибер найз охин Селена Гомезтой хамт төрсөн өдрөөрөө Беверли Хиллзээс гарч явахдаа бас ингэж бүдүүлэг загнаж байжээ.
Н.Энх