Б.Амархүү ахлах дэслэгч болно

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Б.Амархүү ахлах дэслэгч болно

Дуучин Б.Амархүү Цагдаагийн Ерөнхий газрын ахлах дэгслэгч болох гэнэ. Яагаад гэж та гайхаж байна уу? Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өнгөрсөн онд “Татар ажиллагаа” хэмээх инээдмийн уран сайхны кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ үзэгчдэд харуулсан. Тэгвэл дуучин Б.Амархүү хоёр дахь кинондоо тоглож байгаа гэнэ. Тэрбээр реппер B.A.T-гийн найруулж буй “Big Fish” кинонд Цагдаагийн Ерөнхий газрын ахлах дэслэгч Соёмбо хэмээх залуугийн дүрийг бүтээж байгаа юм. Романтик, адал явдалт энэхүү киног Монгол, Орос хэлээр гаргах бөгөөд ирэх 2012 онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

Сонирхуулахад, дуучин Б.Амархүүд олон киноны санал ирэх болжээ. Тэрбээр хэлэхдээ “Надад олон кино санал ирж байна. Зохиолыг уншиж, танилцаад өөрт таалагдсан кинондоо тоглож байгаа” хэмээн мэдээлжээ.


М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж