
Гал сөнөөгчид газар дээр очиход 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсан бөгөөд гал түймрийг 30 минут ажиллан бүрэн унтраан 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
Гэр хорооллын айл өрхүүд дулааныг хадгалах зорилгоор түлшний шаталтыг багасгахын тулд яндан, пийшингийн хаалтыг хаах, пийшин зуухыг түлшээр хэт дүүргэж галласнаас, мөн автомашины зогсоол, засварын газарт байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай халаахаар орхисноос угаартах явдал их гардаг байна. Угаартсан хүнийг юуны өмнө утаатай орчноос зөөн цэвэр агаарт гаргах хэрэгтэй. Хэрэв гал түймэр гарч байгааг мэдсэн бол утаагаар дүүрсэн гэр, байшингаас доош харан мөлхөж гарах хэрэгтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.