Хэвлэлд ногдуулах торгуулийн эргэж харахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Хэвлэлд ногдуулах торгуулийн эргэж харахаар боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг сарын цалингийн доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно” гэсэн зүйлийг уг хуульд оруулахаар болж гишүүд дэмжсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаар санал боловсруулж УИХ-д албан бичгээр өчигдөр хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч саналдаа “Сонгуулийн тухай хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “39.22.Энэ хуулийн  39.1, 39.3, 39.7, 39.10, 39.13-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгоно.”  гэж заасан нь шударга бус байна” гэжээ.

Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Хэвлэлд ногдуулах торгуулийн эргэж харахаар боллоо. Хэн нэг улстөрчийн захиалгат, төлбөрт нийтлэл, нэвтрүүлэг бус, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сэтгүүлчдийн  бэлтгэсэн мэдээ, мэдээлэл худлаа байвал торгууль ногдуулдаг байх талаар байнгын хороо санал боловсруулж ажлын хэсэгт оруулахаар болжээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавих ёстой гэсэн байр суурь дээр гишүүн Э.Бат-Үүл хатуу байгаа юм байна.

 
                       Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж