Архангай аймагт боом өвчний сэжиг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Архангай аймагт боом өвчний сэжиг илэрчээ

Энэ жил бүртгэгдсэн боом өвчний гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байсан.

Өнгөрсөн
есдүгээр сард Хөвсгөл аймгийн Галт сумын "Рашаант" баг, "Зүрх" багийн
нутагт халдварт боом өвчин гарсан. Мөн аймгийн Түнэл суманд боом өвчин
гарч байсан. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт, Булган аймгийн
Бүрэгхангай сумын нутагт боом гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан.
Тэгвэл Архангай аймгийн Хашаат суманд боом өвчний сэжиг илэрчээ.

Тодруулбал,
тус аймгийн "Цайдам" багийн иргэн 61 настай, эрэгтэй П халдварт боом
өвчний сэжигтэйгээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт
хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Одоогоор өвчтөнөөс авсан биологийн
шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. Шинжилгээний хариу гараагүй
учир хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байгаа ажээ.

Э.Пагма

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж